LoyaltyHub
Хувийн нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026.09.25
Энэхүү бодлого нь LoyaltyHub апп болон loyaltyhub.mn цахим хуудсыг ашиглах үед таны мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалах талаар тайлбарлана.
1. Бидний цуглуулах мэдээлэл
- Бүртгэл, холбоо барих мэдээлэл: нэвтрэхэд ашигласан имэйл хаяг, мөн таны сайн дураар оруулсан нэр, утасны дугаар.
- Үйлчилгээний мэдээлэл: ашигласан лояалти карт, оноо, ваучер, эвент болон тэдгээртэй холбоотой үйлдлийн түүх.
- Техникийн мэдээлэл: аппын хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай төхөөрөмж, үйлдлийн систем, аппын хувилбар, алдааны болон хандалтын бүртгэл.
- Таны илгээсэн мэдээлэл: санал хүсэлт, тусламжийн хүсэлт болон бидэнтэй харилцсан мэдээлэл.
Бид үйлчилгээнд шаардлагагүй эмзэг мэдээлэл, төлбөрийн картын бүтэн мэдээллийг зориудаар цуглуулахгүй.
2. Мэдээллийг ашиглах зорилго
- бүртгэл үүсгэх, хэрэглэгчийг таньж баталгаажуулах;
- лояалти карт, оноо, ваучер, эвент болон бусад үндсэн үйлчилгээг үзүүлэх;
- аппын ажиллагаа, найдвартай байдал, аюулгүй байдлыг хангах;
- тусламж үзүүлэх, хүсэлт болон гомдолд хариу өгөх;
- хэрэглэгчийг тодорхойлох боломжгүй болгосон статистикаар үйлчилгээг сайжруулах;
- хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлэх.
3. Мэдээлэл ашиглах үндэслэл ба зөвшөөрөл
Бид таны зөвшөөрөл, үйлчилгээний гэрээг хэрэгжүүлэх шаардлага эсвэл хуульд заасан бусад үндэслэлээр мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Анх мэдэгдсэнээс өөр зорилгоор мэдээлэл ашиглах шаардлагатай бол хуульд заасны дагуу дахин зөвшөөрөл авна. Зөвшөөрөл өгөөгүй нь зөвшөөрсөнд тооцогдохгүй бөгөөд та өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцалж болно.
4. Мэдээлэл дамжуулах
Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хэмжээнд таны мэдээллийг дараах этгээдэд дамжуулж болно:
- таны ашиглахаар сонгосон карт, оноо, ваучер эсвэл эвентийн хамтрагч байгууллага;
- байршуулах, мэдээлэл хадгалах, нэвтрэлт, алдааны хяналт зэрэг үйлчилгээг бидний өмнөөс гүйцэтгэдэг мэдээлэл боловсруулагч;
- хуульд заасан тохиолдолд эрх бүхий төрийн байгууллага.
Бид таны хувийн мэдээллийг худалдахгүй. Үйлчилгээ үзүүлэгчид мэдээллийг зөвхөн бидний заавар, гэрээ болон хуульд нийцүүлэн боловсруулах үүрэгтэй. Мэдээллийг гадаад улсад дамжуулах шаардлага гарвал хуульд заасан зөвшөөрөл, хамгаалалтын шаардлагыг хангана.
5. Хадгалах хугацаа
Бид мэдээллийг энэ бодлогод дурдсан зорилгыг биелүүлэх, бүртгэлийг идэвхтэй байлгах болон хуульд заасан үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хугацаанд хадгална. Зорилго биелсэн, хадгалах хууль ёсны үндэслэл дууссан тохиолдолд мэдээллийг устгах эсвэл таныг тодорхойлох боломжгүй болгоно.
6. Мэдээллийн аюулгүй байдал
Бид мэдээллийг зөвшөөрөлгүй нэвтрэх, өөрчлөх, задруулах, алдах, устгахаас хамгаалах зохистой зохион байгуулалт, техникийн болон биет арга хэмжээ авна. Гэсэн хэдий ч цахим дамжуулалт, хадгалалтын ямар ч арга бүрэн эрсдэлгүй тул хэрэглэгч нууц үг, нэвтрэх мэдээллээ бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
7. Таны эрх
Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд та:
- өөрийн мэдээллийг цуглуулсан, боловсруулсан, ашигласан эсэхийг мэдэх;
- мэдээллийн хуулбараа авах, алдаатай мэдээллийг засуулах;
- мэдээлэл дамжуулсан гуравдагч этгээдийн талаар мэдэх;
- зөвшөөрлөө цуцлах, хуульд заасан үндэслэлээр мэдээллээ устгуулах;
- мэдээлэл боловсруулалттай холбоотой гомдол, тайлбар гаргах эрхтэй.
Хүсэлтийг шийдвэрлэхийн өмнө бид таны хэн болохыг баталгаажуулах шаардлагатай байж болно. Мэдээллээ устгуулах хүсэлт нь зарим үйлчилгээ цааш ажиллах боломжгүй болоход хүргэж болно.
Бүртгэл болон холбогдох мэдээллээ устгах заавар, аппд нэвтрэх боломжгүй үед хүсэлт илгээх аргачлалыг Бүртгэл устгах хуудаснаас үзнэ үү.
8. Хүүхдийн мэдээлэл
Иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах шаардлага гарвал хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг авна. Хүүхэд зохих зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгсөн гэж үзвэл бидэнтэй холбогдоно уу.
9. Бодлогын өөрчлөлт
Үйлчилгээ, хууль тогтоомжийн өөрчлөлттэй уялдуулан энэхүү бодлогыг шинэчилж болно. Чухал өөрчлөлтийг апп эсвэл цахим хуудсаар мэдэгдэж, дээрх “Сүүлд шинэчилсэн” огноог өөрчилнө.
10. Холбогдох хууль
Энэхүү бодлогыг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэглэнэ.
Холбоо барих мэдээлэл
Вэбсайт: www.loyaltyhub.mn
Имэйл: loyaltyhub.mn@gmail.com
Утас: 60708870