LoyaltyHub
Бүртгэл болон мэдээлэл устгах
Сүүлд шинэчилсэн: 2026.09.25
Апп дотроос бүртгэлээ устгах
- LoyaltyHub аппд нэвтэрнэ.
- Профайл хэсгийг нээнэ.
- “Бүртгэлээ устгах” сонголтыг дарна.
- Баталгаажуулснаар устгах үйлдэл эхэлнэ.
Аппд нэвтрэх боломжгүй бол
Бүртгэлдээ ашигласан имэйл хаягаасаа бидэнд хүсэлт илгээнэ үү. Хүсэлтдээ LoyaltyHub бүртгэлээ болон холбогдох мэдээллээ устгуулах хүсэлтэй байгаагаа бичнэ. Нууц үг, баталгаажуулах код болон иргэний үнэмлэхийн хуулбарыг имэйлээр бүү илгээгээрэй.
Устгах хүсэлт илгээхБид шаардлагатай бол таны бүртгэл эзэмшигч мөн эсэхийг аюулгүй аргаар баталгаажуулж, бүрэн хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Устгах мэдээлэл
- нэвтрэх бүртгэл болон хэрэглэгчийн профайл;
- нэр, имэйл, утасны дугаар, профайл зураг;
- хадгалсан ваучер, эвент, лояалти карт болон тэдгээрийн явц;
- хэрэглэгчийн бизнесийн гишүүнчлэл болон холбоос.
Хадгалж болох мэдээлэл
Хууль ёсны шаардлага, аюулгүй байдал, залилангаас сэргийлэх, маргаан шийдвэрлэх эсвэл бизнесийн бүртгэлийн бүрэн бүтэн байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай мэдээллийг холбогдох зорилго болон хуульд зөвшөөрсөн хугацаанд хязгаарлан хадгалж болно. Нөөц хуулбарт үлдсэн устгагдсан мэдээлэл нь ердийн нөөцлөлтийн мөчлөгөөр устгагдана.
Холбоо барих
Имэйл: loyaltyhub.mn@gmail.com
Нууцлалын бодлого: loyaltyhub.mn/privacy/